МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэж байна
2018.05.31
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэлэлцэж байна

Өнөөдөр /2018.05.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

2018 оны 5 сарын 18-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж байна.

Хуулийн төслийг ХЗБХ-ны анхны хэлэлцүүлгээр гаргасан саналуудыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгадаа,  ажлын хэсэг хоёр удаа хуралдаж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хуулийн зорилтыг нарийвчлан томъёолох, улсын бүртгэлийн ангилал, хөтлөх бүртгэл, бүртгэлийн цахим мэдээллийн сан, иргэдийн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоход чиглэсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёолол бэлтгэсэн гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ