МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: "Эрдэнэт"-тэй дүйцэхүйц томоохон төслүүдийг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх боломж байна
2018.06.08
Гадаад харилцаа

Б.Энх-Амгалан: "Эрдэнэт"-тэй дүйцэхүйц томоохон төслүүдийг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх боломж байна

Төрийн ордонд өчигдөр “Монгол Оросын санаачилга-2018” чуулга уулзалт эхэлсэн.

Энэ хүрээнд урлаг, спортын олон уйл ажиллагаа зохион байгуулагдана. Мөн төө талбайд Оросын газар тариалангийн орчин уеийн техник технологийн үзэсгэлэн ч нээлтээ хийсэн юм. Тэгвэл энэхүү уйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Алггалантай цөөн хором ярилцлаа.

-“Монгол Оросын санаачилга-2018” болж байна. Энэ уулзалтын талаар тодорхой мэдэзлэл өгөөч?

-Энэ бол олон салбарыг хамарсан үйл ажиллагаа. Монгол Оросын харилцаанд шинэ хуудсыг нээнэ гэдэгт эргалзэхгүй байна. Монгол Оросын эдийн засгийн харилцааг баяжуулан хөгжүүлэх шаардлага байна гэж хоёр тал үзэж байгаа. Ялангуяа Монголын төмөр замд бодит хөрөнгө оруулалт хийх асуудал байна. Төмөр замын шинэчлэлийг эхлүүлэх асуудалд хоёр тал санал нэгдсэн. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын шинэтгэлийн асуудлыг ч шийдвэрлэхээр санал нэгдэж байгаа. Эдийн засгийн коридорыг урагш нь ахиулах.

Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх талаар ч санал нэгдлээ. Цаашлаад Монголын хөрөнгө оруулагчдыг ОХУ-ын хөнгөлөлттэй зах зээл буюу Хабаровскийн ТОР, Эрхүүгийн эдийн Засгийн чөлөөт бүсүүдэд 5-10 жил үйл ажиллагаа явуу.лах боломжийг нээж өгч байгаагаа Оросын талаас мэдэгдлээ. Тарифын болон тарифьга бус саадуудыг арилгахад чиглэсэн ажлыг манай хууль тогтоох байгууллагынхан хийж, дэмжиж ажиллана. Хилийн  бүс орчмын хамтын ажиллагааг өргөжүүлье гэсэн санаачилгууд гарч байна. Хамгийн чухал нь “Эрдэнэт”-тэй дүйцэхүйц томоохон төслүүдийг хамтдаа хэрэгжүүлэх бололцоо, боломж байна гэж үзэж байгаа.

-Хамгийн гол шийдэх асуудал бол тарифын хөнгөлөлт гэхэд болно. Энэ талаар шийдвэртэй алхам хийж, нааштай үр дун гарна гэж ойлгож болох уу?

-Бид ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө л ажиллаж байгаа. 2014 онд Улаан-Үд, 2015 овд Новосибирск, 2016, 2017 овд Новосибирск болон Улаанбаатар хотод “Монгол Оросын хамтын ажиллагаа” эдийн засгийн чуулга уулзалтыг цувралаар зохион байгуулж байсан. Эдгээр уулзалтуудын хүрээнд ОХУ-ын Новосибирск хотод тус улсын Холбооны зөвлөл УИХ-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан. 20 заалттай санамж бичиг. Энэ санамж бичгийн хүрээнд хоёр орны хооронд гараад буй тарифын болон тарифын бус хэлэлцээр.

хилийн бүсийн нэвтрэх чадвар, худалдааны эргэлтэд гараад буй саадуудыг арилгах талаар хамтарч ажиллахаар тохиролцсон. Энэ хүрээнд Засгийн газрын комиссын 20, энэ жил болсон 21 дүгээр хуралдаанаар эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэх бодит ахиц гарсан, Ялангуяа хилийн бүсийн район буюу алс Дорнод, Сибирийн бүсэд Монголын бүтээгдэхүүнийг гаргах. Хамтын ажиллагааг өргөжүүлэх, хилийн бүсийн нэвтрэх чадварыг сайжруулах, гарц, орцуудыг нэмэх талаар ярьж байна. Баруун чиглэлээр авто болон төмөр зам, цаашлаад хийн хоолой тавих асуудлаар ярилцсан.

Зүүн чиглэлд Хабаровск, Владивостокийн чиглэлд Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг гурав дахь зах зээлд гаргах асуудлыг ярьж байна. Яагаад гэвэл Хабаровскийн чиглэлээр жилд 850 сая тонн нүүрс дамжиж гардаг. Тийм болохоор манай улс энэ чиглэлээр гурав дахь зах зээл рүү гарах бүрэн боломжтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нүүрсний экспорт, олборлолтыг нэмэгдүүлэхээр тусгасан. Нүүрсний олборлолтын хэмжээ нэмэгдэх тусам бид шинэ гарц, орцыг хайх зайлшгүй шаардлагатай. Уг нь манайх 240 км төмөр замаар Оросын талтай холбогддог.

Түүнийгээ эргэж ашиглах ёстой. Засгийн газрын хоорондын дэд комиссын хуралдаанаар ОХУ манайд 45-93 хувийн тарифын хөнгөлөлтийг төмөр зам дээр үзүүлсэн. Энэ бол манайд маш том боломж олгож байна гэсэн үг. Цаашид  эдийн засгиин  хонгилыг транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, төмөр замын хүчин чадлыгсайжруулах, эрчим хүчнийхамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх гэх мэт олон зүйзийг ярьж байна.

-Оросуудтай бид маш олон жил ярьсан. Дорвитой шийдэлд хүрээгүй л байна. Энэ удаагийн чуулга уулзалтыг хэзээнээс товлоод, өнөөдөр хийж байгаа вэ. Бодит үр дүн гарах боломж байна уу?

-2017 онд Улаанбаатар хотод уулзахдаа дараагийн чуулганыг хийх талаар хөндсөн. Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт айлчлах үеэрээ “Монгол Оросын санаачилга” эдийн засгийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулахаар Оросын Ерөнхийлөгчтэй ярьж, тохирсон. Тиймээс хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны нэгдүгээр сараас эхлээд эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Өнөөдөр /өчигдөр/ энэ чуулга уулзалт болж байна. Цаашид бид онцгой байдлын салбарт хамтарч ажиллах ёстой.

Ойн түймрийг унтраах, хилийн бүсийн ус болоод ойн санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохирч байгаа. Иргэний нисэхийн салбарт хамтарч ажиллах боломж байгаа гэдгээ Оросын таз илэрхийлсэн. Малыг эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад хамтарч ажиллах боломж бас байгаа. Хөдөө аж ахуйн сайд нарын хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд Монголд таван сая тун вакцин үнэгүй өгсөн. Малын  халдварт өвчнийг багасгах, ул мөргүй устгах чиглэлээр манай улс санаачилгатай ажиллахааилэрхийлсэн.

Мөн малын эмнэгүүдийг байгуулах хэрэгтэй. Цаашлаад итгэмжлэгдсэн лабораториудаар дамжуулаад, Монголыг малын бүтээгдэхүүн, арьс шир, ноолуур, үслэг эдлэлийг Оросын багтаамжтай зах зээлд гаргах асуудлыг ч судлахаар ярилцаж байна.

-Маргааш /өнөөдөр/экспортын тарифыг бууруулах чиглэлээр Оросын талтай санамж бичигт трын үсэг зурна гэсэн. Тариф бодитоор буурах уу?

-ОХУ-ын хувьд манай малын гаралтай түүхий эдийг авахад бэлэн. Гагцхүү малын өвчлөлтэй холбоотойгоор авахгүй байна. Хэрвээ малаа эрүүлжүүлчихвэл авахад татгалзах зүйлгүй гэж байгаа. Би дээр дурьдсан, Орост байгаа эдийн засгийн чөлөөт бүсэд Монголын бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж болно гэдгийг хэлсэн. Тэгвэл 5-10 жил татваргүй үйл ажиллагаа явуулахад дэмжинэ. Дэд бүтцийг нь татаж өгнө. 

Шаардоагатай эргэлтийн хөрөнгийг дотоодын кредитээр олгож болно гэсэн. Энэ бол нэлээд том асуудлыг шийдэж буй хэрэг. Оросын талаас махны болон арьс шир боловсруулах том корпорациуд Монголд ирсэн. Манайтай хамтарч ажиллах саналаа илэрхийлээд Монголын талын түншүүдтэй уулзаж байна. Энэ бол маш том дэвшил гарч байгаагийн нэг илэрхийлэл.

Сэтгүүлч Н.Пунцагболд

ШИНЭ МЭДЭЭ