МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

2018.06.14
Эдийн засаг, Худалдаа

Г.Занданшатар: Энэ хуулийг татвар төлөгчид маш их дэмжиж байгаа

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар татварын ерөнхий хуулийг хэлэлцсэн.

Харин хуулийн төслийн хэд хэдэн заалтууд Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэх УИХ-ын гишүүд олон байлаа. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн. Харин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар санал хураалт явуулах явцад хэд хэдэн гишүүд байхгүй байсан учир дахин саналт хураалт явуулах горимын санал гаргасан юм.

Г.Занданшатар: Эсрэг кноп парагдсан згүй гишүүд орж ирлээ. Сая миний тоолсноор 7-8 гишүүн орж ирлээ. Энэ хуулийн төслийг 3 сарын 23-наас Эдийн засгийн чуулганаар 2 удаа, эдийн засгийн форумаар 2 удаа, бүх аймаг сумдаар 2 сарын хугацаанд хэлэлцүүлсэн.

Татвар төлөгчид маш их дэмжиж байгаа. Хуулийн төсөлд сайжруулж, найруулах зүйл байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ үндсэн төслийг нь хуулийн хэвшил маш их дэмжиж байгаа. Нэн ялангуяа худалдаа аж үйлдвэрийн танхим энэ хуулийг хаврын чуулганд багтаагаад түргэн баталж өгөөч ээ гэж уриалга дэвшүүлсэн.

Зарим хүмүүсийн хуулийн төслийг сайн судлах хэрэгтэй.

Тэгж байж дүгнэлт хийхгүй бол хариуцлагын тухай асуудал, алдангийн асуудал дээр өрөөсгөл ойлолттой байна. Татвар төлөгч нь ч хариуцлагатай байя, байцаагч нь ч хариуцлагатай байя, аль аль талдаа хариуцлагаа чангатгая гэж байгаа заалтыг нэг өнцгөөс нь харж тайлбарлаж байгаа нь зохимжгүй. Иймээс саяны санал хураалтыг хүчингүй болгож, шинэ санал хураалт явуулахыг хүсч байна.

Түүнийг ийнхүү саналыг олонхи гишүүд дэмжиж, Татварын ерөнхий хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ