МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.18
Эдийн засаг, Худалдаа

Татварын багц хуулийг УИХ хэлэлцэж эхэллээ

Татварын багц хуульд өөрчлөлт оруулах талаар сүүлийн хэдэн сар ярьж байна. УИХ, Засгийн газраас хуулийн төслийг өргөн барьсан ч ААНОАТ-ын тухай хуулийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 50 сая доошх орлоготой жижиг дунд аж ахуйн эрхлэгч нар жилдээ 1 тайлан гаргана гэсэн заалт байгаа. Нягтлан, нягтлангийн туслагч ажиллуулна гэх зэрэг маш олон асуудал гардгийг цэгцлэх гэж байсан заалт зөрчигдсөн байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар 1 хувийн татвартай гэж байсан. бол Засгийн газраас гаргаж ирж байгаа хуулиар татвараа 10 хувиар төлчихөөд дараа жил нь тодорхой баримт бүрдүүлж, хураамж төлөөд нөгөө татварын 10 хувиа буцааж 90 хувьд нь олгоно гэсэн хуулийн заалт байна. Батлагдаад явчихсан хуулиас тэс хөндлөн зөрж байна. Түүнчлэн татвараа төлөөгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг заалт эргэж орж ирж байна. Өнгөрсөн жилийн өдийд би Эрүүгийн хууль яригдаж байхад нь татвар төлөгч нарыг шоронд битгий хориоч, гадаад улсын адилаар торгодог байгаач гэж заалт оруулж байсан бол буцаад татвар төлөөгүйг нь шоронд хорьдог заалт туссан учраас энэ хуулийг эрч эсэргүүцсэн.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Монголд бүртгэлгүй албан татвар төлөгч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, олсон орлогоосоо 20 хувийн татвар төлдөг байсан. Энэ татварыг 2, 3 хувь хуваагаад 5-10 хувь болгож бууруулсан заалт байна. Оюутолгой компани гэхэд удирдлагын зардлаас 20 хувийн төлбөр авдаг байсан. Гэтэл энэ зардлыг ойлгомжгүй болгоод, удирдлагын үйлчилгээний орлого гэдэг шин ойлголт оруулж ирсэн. Ингэснээр татвараас чөлөөлөгдөх бололцоо нээгдэж болзошгүй эрсдэл байна. 

ШИНЭ МЭДЭЭ