2018.06.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Бөхийн холбоо тойрсон маргаантай асуудлаар мэдэгдэл хийлээ

Монголын үндэсний бөхийн холбоо тойрсон маргаантай асуудлаар хоёр тал төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Улсын наадам ойртсон энэ үед хоёр тал нэгдсэн байр сууриа нэгтгэж, хэл амаа ололцоогүй байна. Гэхдээ Монгол наадам болдгоороо болж, бөхчүүд зодголдгоороо зодоглоно гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн зарим бөхчүүдийг улсын наадамд зодоглуулахгүй байх шийдвэр гаргасан нь талууд дахин зөрчилдөхөд хүргэжээ.

Б.Бат-Эрдэнэ: Талууд эвлэрлээ гэх мэдээллүүд яваад байна. Анхнаасаа зөрчилдөөд байгаа юм байхгүй. Монгол бөхийн жудаг гэж байдаг. Бид нараас хичнээн зуун жилийн өмнө уламжлаад ирсэн. 3 сарын 24-нөөс хойш тавьж байгаа бүх саналуудыг бүгдийг хүлээж аваад өнөөдрийг хүртэл явж байна.

ШИНЭ МЭДЭЭ