Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2018.06.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсний дагуу Ус сувгийн удирдах газарт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг удирдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,  мөн яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, ажлын дэд хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачид, Монголын байгаль орчны иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Арьс шир, Уул уурхайн компаниудын төлөөлөл бүхий 70 орчим хүн оролцож, санал бодлоо солилцлоо.

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан уг хэлэлцүүлэгт оролцогч талууд хуулийн төслийг яаралтай батлуулж, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг байлаа.

ШИНЭ МЭДЭЭ