МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.22
Улстөр

60 тэрбумын хэргийг шалгуулах санаалчлагад гишүүд нэгдэж эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сонгуулийн үеэр нийтэд ил болсон 60 тэрбумын схем бүхий бичлэгт оролцсон бүхий л хүмүүсийг байлцуулан нээлттэй сонсгол хийх урилгыг дэвшүүлсэн. 

Мөн энэ тухай мэдээллийг иргэдээс авч, авилгын өмнө одоо л үгүй гэж хэлснээр ирээдүйгээ, эх орноо авч үлдэнэ гэдгийг сануулаад байна.

Энэхүү хэргийг 2 ч удаа шалгаад хэрэг үүсгэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн хууль хяналтын байгууллагын дүгнэлтэд ч харамсаж байгаагаа илэрхийлэн энэ хэргийг цэг тавьтал чуулганы хуралдаандаа суухгүй гэдгээ мэдэгдээд байна. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлжээ. 

Х.Нямбаатар: Ганбаатар өнөөдөр хүртэл МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр, 35 мянган хүмүүсийг удирддаг байгууллагад ажилласаар байна. Хуучин нийслэлийн намын хорооны даргаар ажиллаж байсан Сандуй тэргүүлэгч байсаар байна. Эндээс эхэлж л хариуцлагын асуудлыг ярих ёстой. Үнэхээр хуулийн хариуцлага байдаг бол тэр асуудлыг голлон зохион байгуулсан хүмүүсээс нам улстөрийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Л.Мөнхбаатар: Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа. Энэ тохиолдолд улс төрийн үүднээс хандах нь зохимжгүй. Би хуулийн байгууллагад 20 орчим жил ажилласан хүн. Хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааг мэднэ. Тиймээс хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг, маргаанд гаднаас нөлөөлөх оролдлого байж таарахгүй.

Л.Болд: Гишүүдийн саналаар нийтийн сонсгол хийх нь зөв. Том дарга нар холбогдохоор хаагддаг, жирийн гишүүд эсвэл иргэд тодорхой асуудлаар шалгуулахаар эрхшээлдээ байлгахыг оролддог зарчим үйлчлээд удаж байна. 

Г.Тэмүүлэн: Зарчмын хувьд энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллага шийдэх ёстой. Нийгэмд бухимдал болгож, тухайн бүлэг намд байгаа асуудлыг нийгмийн бухимдлын асуудал болгож түлхэх ёсгүй.

ШИНЭ МЭДЭЭ