МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.06.26
Эдийн засаг, Худалдаа

Б.Энх-Амгалан: Тушаал аваад эх орныхоо төлөө явж байгаа цэргүүдийн цалинг битгий хас

Өнөөдөр АБГББХ-ны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. 

Б.Энх-Амгалан: Монгол Улсын төрд тангараг өргөсөн, цол мөрдөс зүүгээд явж байгаа, хил дээр буу бариад зогсож байгаа, дөрвөн улиралын хатууд команд аваад зогсож байгаа хүмүүсийн цалинг битгий хасаач. Тэд өөрсдөө яваагүй. Тушаал аваад, эх орны төлөө явж байгаа хүмүүсийн цалинг 100 хувь болгох хэрэгтэй. Цалингаар нь ар гэр нь амьдардаг. 13 дахь сарын цалин, 36 дахь сарын нэмэгдэл, говийн нэмэгдэл, хилийн нэмэгдлийг өгөөрэй. Хил дээр зогсох эр цэрэг олдохгүй боллоо. Сангийн яамныхан энэ асуудалд онцгой анхаараарай. 

Агаарын бохирдол, АСЕМ, шинэ нисэхтэй холбоотой, Тавантолгой, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой аудит ормоор, маш их хэмжээний санхүүгийн зөрчил дутагдлууд харагддаг. Орон нутгийн Тавантолгой улсынхаа Тавантолгойтой аваа, өгөөний олон асуудал байдаг. Энэ аудитыг яаралтай хийж гаргах ёстой. Аудитын хуулийг өөрчлөх ёстой. Компаний ТУЗ-үүд өөрдсөө аудитаа сонгоод, сонгосон аудит нь тэд нарт таарсан аудит хийж өгдөг. Монгол Улс эзэнтэй, төртэй, төр нь хяналттай байдаг юм бол энэ асуудалд анхаар.

Хувьчлах гэж байгаа объектууд дээр мөн аудит орох хэрэгтэй байна. 50 тэрбум төгрөгний ашигтай ажилласан мөртлөө хувьчлах жагсаалтанд орсон байна. Ашигтай ажилласан юм бол яагаад хувьчилдаг юм бэ?

ШИНЭ МЭДЭЭ