2018.06.27
Орон нутгийн хөгжил
Хуучин Дарханы нийт хүүхдүүдийн 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо
Дархан-Уул аймагт Дархан сумын 8-р багийн 23-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болжээ. 150-200 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцсон байна.
Энэхүү барилгыг энэ оны 10 дугаар сарын 15-ны дотор ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа аж. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж байгуулсан байна.
Тус баг нийтдээ 8500 орчим иргэдтэй бөгөөд үүнээс 720 гаруй нь 2-5 насны хүүхэд багачууд эзэлдэг.
Мөн 9 дүгээр багт энэ онд 150-200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орох юм. Ингэснээр хуучин Дарханы нийт хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 93 хувь болох юм. 2019 онд 4 дүгээр багт 300 хүүхдийн цэцэрлэг, 9 болон 10 дугаар багийн зааг дээр 100-150 хүүхдийн цэцэрлэг тус тус ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдалт 98 хувь болох аж.
ШИНЭ МЭДЭЭ
66 тонн нүүрс, 10 тонн гурил хандивлалаа
2020.12.22
Төмөр замын тээврийн сүлжээг өргөжүүлнэ
2020.12.11