
2018.06.27
Хууль, эрх зүй
Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, О.Батнасан нарын санаачилсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
Өнөөдөр /2018.06.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар 2018 оны 5 сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ХЗБХ-ны салан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзлээ.