2018.06.29
Улстөр
Б.Бат-Эрдэнэ: ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ гэдгийг манайхан буруу ойлгоод байна
ИХ-ын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдээс хоёр төсөл өргөн баригдаад байгаа бөгөөд тэдгээр төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Иргэдийн итгэл хүлээж сонгогдсон хүмүүс өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлах ёстой. Ийм байхад заавал хууль гаргах хэрэг байна уу? гэж өмнө нь хэлж байсан. Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр байнга хэлсний үр дүнд ирц цагтаа бүрддэг болсон байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүүдээ. Сая Д.Тэрбишдагва гишүүн хэлж байна "гишүүдэд сургалт оруулж байя" гэж. Би бас үүнтэй санал нэг байдаг хүн. Намрын чуулганаар Улс төрийн намын тухай хууль хэлэлцэх юм байна. Тэгэхээр энэ хуульд нэр дэвшигчдийн шалгуурын сайжруулах байхаа.
Мөн Хуулийн ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөөч.