2018.06.28
Улстөр

УИХ хугацаанд баригдах хууль батлан гаргаж байна

УИХ-ын нэгдсэн чуулган 7 сарын 6-ны өдөр хаахаар байсан боловч хугацааг наашлуулж маргааш хаах гэж байна.

Харин сүүлийн 2 өдөрт 17 асуудал хэлэлцэн, 10 гаруй хууль баталж байгааг зарим гишүүд шүүмжилж байна. Хэдийгээр хаврын чуулганы хугаацаанд анхаарал татах чухал хуулиудыг хэлэлцэн баталсан ч хугацаанд аригдан хууль батлан гаргаж байгааг буруутгаж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд төлөвлөгөөний дагуу хэлэлцэгдэж байгаа. Гэхдээ би УИХ-д удаа дараа хэлж байна. Өнөөдөр улс орны, нийгэм эдийн засгийн амьдрал ямар байна, иргэдийн амьдрал, орлого ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс иргэдийн амьдралын түвшинг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой байлгах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхтэй холбоотой чухал хуулиудыг хэлэлцэх талаар байнга сануулсан. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Чуулганы хугцааанд ач холбогдолтой хуулийн төслүүд батлагдсан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Цаашдаа хийж хэрэгжүүлэх тодорхой бодлогын баримт бичгүүдийг мөн гаргасан. 

ШИНЭ МЭДЭЭ