Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлжээ
УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажилладаг. Үүний жишгээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ч мөн тойргийнхоо иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан байна.
Харин энэ үеэрээ тойргийнхоо 4-17 насны дөрвөн охинтой, өрх толгойлсон эмэгтэй Л.Дангаамаатай уулзаж ярилцжээ. Хан-Уул дүүргийн 14-р хороонд амьдардаг тэрээр "Донж хаус" ХХК-иас зарласан сайн үйлсийн аянд шалгарч, амины орон сууц бариулах эрх авсан ч уг сууцаа бариалахад санхүүгийн хүндрэлийн улмаас хашаагаа татаж чадахгүй байсан аж. Иймээс түүнд хашаатай болоход нь дэмжлэг үзүүлжээ.
Тэрээр тойрогтоо ажиллахаас гадна парламентын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын хувиар ОХУ-ын Бүгд Найрамд Саха /Якут/ улсын Гадаад харилцаа, Ард түмнүүдийн хэргийг эрхлэх сайд Кириллин Гаврил Витальевич болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хоёр орны худалдаа эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Мөн Бүгд Найрамдах Саха улсын "Ысыах" үндэсний баяр Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар болж, баярын арга хэмжээнд оролцон, мэндчилгээ дэвшүүлсэн байна. Шинэ оныг угтах "Ысыах" баяр нь жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулагддаг бөгөөд Якутын ард түмэн энэхүү баяраа Монгол Улсад зохион байгуулж, үндэснийхээ түүхэн уламжлал, өв соёл, зан заншлаас монголын ард түмэнтэй хуваалцах саналыг дэвшүүлж ирсэн нь биеллээ олжээ.