ЮНЕСКО-гийн төлөөлөгчидтэй уулзжээ
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажиллаж байна. Энэ жил Архангай аймгийн 95 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан тус аймагт урлаг соёлын арга хэмжээ идэвхтэй зохион байгуулагдаж байгаа аж.
Тойргоос сонгогдсон гишүүний хувиар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг энэ сарын 17-ны өдөр Архангай аймгийн Шагайн харваан салбар холбоотой хамтран "Тайхарын тойром 2018" шагайн харваан тэмцээнийг зохион байгуулсан байна.
Түүнэчлэг "Оюунлаг Архангайнхан" хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнг санаачилжээ.
"Оюунлаг Архангайнхан" эрдэм-шашин, соёл урлагийн арга хэмжээний нэг болох "Торгоны зам ба Нүүдэлчид" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулжээ. Уг хуралд ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан өгөөд 12 орны эрдэмтэд оролцсон аж.
Мөн энэ сарын 20-ны өдөр ЮНЕСКО-ын яриа хэлэлцээр, түүх дурсамжийн хэлтсийн дарга, Торгоны замын төсөл, нүүдэлчдийн соёлын асуудал хариуцсан ноён Алитай ажил хэргийн уулзалт хийжээ. Торгоны зам, нүүдлийн соёл иргэншлийн судалгааны асуудлыг УИХ, Засгийн газраас байнга анхаарч, дэмжиж ирсэн, цаашид ч ЮНЕСКО-той хамтран энэ чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин ноён Али хариуд нь ЮНЕСКО-гийн зүгээс Монголын өв соёлыг бүртгэж авах, баталгаажуулах ажил маш амжилттай хийгдсээр ирсэн, цаашид ч дэмжих болно гэдгээ илэрхийлсэн байна.