МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.08.29
Орон нутгийн хөгжил

Дундговь аймгийн Адаацаг сумын малчид мал угаадаг угсардаг хашааг зохион бүтээжээ

Манай улс өнгөрсөн жил 66.2 сая мал тоолуулсан. Жил бүр тоо нь өсч байгаа ч малынхаа эрүүл мэндэд анхаарах нь иргэдийн эрүүл мэнд, цаашлаад монголы махын түүхий эдийн дэлхийн зах зээлд гаргахад чухал нөлөөтэй юм. 

Өнгөрсөн онд УИХ-аас Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Энэ хууль энэ оны 6 дугаар сараас орон даяар хэрэгжиж эхлээд 3 сарын хугацааг ардаа үдлээ. Хуулийн хүрээнд малыг эрүүлжүүлэх, угаалга хийх, туулга вакцинд хамруулах ажлыг малчид цаг алдлгүй хийх үүрэгтэй. Дундговь аймгийн Адаацаг сумыг малчид малынхаа угаалгыг хийхдээ хүний хөдөлмөрийн хөнгөвчилсөн мал угаадаг хашаа хороог өөрсдийн хөрөнгөөр барьсан байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Мал амьтны эрүүл мэндийн нэгжүүдэд тавих үүрэг хариуцлагын асуудлыг чангалсан. Малчид тавигдаж байгаа үүрэг хариуцлага ч мөн чангарсан. 

ШИНЭ МЭДЭЭ