2018.09.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Баянзүрх дүүргийн 146-р цэцэрлэг "Ногоон бэрс" клубтэй болов
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубын нээлтэд оролцов.
Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах 146 дугаар цэцэрлэг 500 хүүхдийн багтаамжтай бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том сургуулийн өмнөх боловсролын байгууллага юм. Тус цэцэрлэгийн “Ногоон бэрс” шатрын клубыг нээх арга хэмжээнд Монголын шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Улс орны хөгжил иргэдийн боловсролтой шууд хамааралтай. Боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд цэцэрлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч өнөөдөр бяцхан үрсийнхээ ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж, шатрын клубыг нээж байна. Одоогоор “Ногоон бэрс” клубээ гурван цэцэрлэг, нэг сургуульд нээсэн. Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд их талархаж хүлээж авч байгаад баяртай байна. Цаашдаа ч олон сургууль, цэцэрлэгт шатрын клуб нээх төлөвлөгөөтэй байгаа” хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатрын спортыг дэмжих зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, жил бүрийн хавар болон намар улиралд өсвөр үе болон насанд хүрэгчдийн ангилалаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг юм.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16