2017.12.13
"ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ" нээлттэй хичээлийн уралдаан болов
Олон улсын хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НҮБ-ын хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн "Бага дунд боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролыг нэгтгэх" зорилтын хүрээнд "ХҮНИЙ ЭРХИЙГ НЭГЖ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГТГЭХ НЬ" нээлттэй хичээлийн уралдааныг Монголын Эмнести интернэшнл байгууллагын санаачлага Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн дэмжлэгтэйгээр НБГ, ХУД-ийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн ХУД-ийн 118-р сургууль хамтран амжилттай зохион байгуулж дууслаа.
Тус уралдаанд ХУД-ийн Ерөнхий боловсролын сургуулиуд, "Хүний эрхэд ээлтэй" сүлжээ сургуулиудаас 14 сургуулийн 13 мэргэжлийн 26 багш нар оролцож заах арга, ур чадвараараа өрсөлдөж дүнгээ гаргалаа.
- 15-р сургуулийн Бага ангийн багш Э.Цэнд-Аюуш 1-р байр эзэлж Таблет
- БУЦС-ийн Нийгмийн ухааны багш О.Пүрэвсүрэн 2-р байр эзэлж Принтер
- 60-р сургуулийн Физикийн багш Т.Ариунжаргал 3-р байр эзэлж Гар утас
Тусгай байранд:
- 26-р сургуулийн Нийгмийн ухааны багш Ж.Уранчимэг ХУД-ийн ИТХ-ын даргын нэрэмжит шагнал
- 15-р сургуулийн Математикийн багш О.Нямсүрэн ХУД-ийн Засаг даргын нэрэмжит шагнал
- 41-р сургуулийн Бага ангийн багш О.Орхонтуул ХУД-ийн Боловсролын Хэлтсийн даргын нэрэмжит шагнал тус тус хүртлээ.
Уралдааны нээлт, шагнал гардуулах үйл ажиллагаанд Монголын Эмнести интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, НБГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг, ХУД-ийн Боловсролын Хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, мэргэжилтэн Д.Чинбаатар, Б.Лхагвадэмбэрэл нар оролцлоо. Уралдааныг үр дүнтэй зохион байгуулах, багш нарыг хөгжих боломжоор хангасан Монголын Эмнести Интернэшнл, Нийслэийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, НБГ, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нарт талархал илэрхийлэе.
ШИНЭ МЭДЭЭ
Жигшим гэмт хэргүүд ба цаазын ял
2017.10.23
Цаазаар авах ял ба ядуурал
2017.10.10
Иргэдээ хамгаалах чиглэлээр хамтарч ажиллана
2017.09.22
Цаазаар авах ялын эсрэг кампанит ажил
2017.09.19