НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Гэрэлтүүлэгт 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг
2018.09.18
Орон нутгийн хөгжил

Гэрэлтүүлэгт 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг

Сонгинохайрхан дүүргийн газар нутгийн ердөө 40 хувь нь  гэрэлтүүлэгтэй.

Дүүргийн хэмжээнд нийт 10648 гэрэл бий. Гэхдээ энэ нь хангалтгүйгээс гэмт хэрэг гарахад нөлөөлдөг аж. Тиймээс тус дүүргийн гэрэлтүүлгийг  70 хувьд хүргэхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд Австрийн хөрөнгө оруулалтаар 7-8 мянган гэрэлтүүлэг суурилуулахаар болжээ. "Нийслэл хотын төв зам, гудамж, гэр хорооллыг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэл шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга буюу 72 хувийг нь гэрэлтүүлгээр хангасан" хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэв. Хотын гэрэлтүүлгийг сайжруулахаар жил бүр 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг аж.

ШИНЭ МЭДЭЭ