![УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 3 дахь жилдээ зарлагдлаа](https://vip76.mn/media/news/original/2018/09/18/d0afbb77b6b505bd73f98080bb0f6f2a.jpg)
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 3 дахь жилдээ зарлагдлаа
2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд 3 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.
Энэ хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан “Оюунлаг Хэнтий-2018” оюутны өдөрлөгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачлан зохион байгуулж, тойргийн 500 гаруй оюутан залуучуудтай уулзлаа. Тус өдөрлөгөөр тэтгэлэгт хөтөлбөрийн журмыг танилцуулсан бөгөөд энэ жилийн хувьд 41 дүгээр тойргийн нийт оюутан залуусаас 2 үе шаттай шалгаруулалтад тэнцсэн шилдэг 27 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсоноо танилуулжээ.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус тэтгэлэгт хөтөлбөрийг нийт 27 оюутанд олгоод байгаа юм.
2018 - 2019 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ:
![](https://content.ikon.mn/news/2018/9/18/2f11e7_tetegleg_poster2018_x974.jpg)
Өргөдлийн маягт бөглөх: https://goo.gl/kWu1rT
Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7014-7222, 9956-0000 (Эргэх холбоо ТББ) утсаар холбогдоно уу!!!
Танд амжилт хүсье ээ...
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2024/07/08/22d569e673aea891675dc62f386f4ac7.jpg)