2018.09.20
Улстөр
У.Хүрэлсүхийн багийнхан айлчлалын өмнөхөн сэльфиджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар багтсан юм. Харин айлчлал эхлэхийн өмнө У.Хүрэлсүхийн багийнхан АНУ-ын нийслэл дэх харандаан хөшөөний өмнө сэльфигээ даруулж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.
Айлчлалын хүрээнд “АНУ-аас Монгол Улсад үзүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ерөнхийлөгч Дональд Трамп, ОУВС-гийн тэргүүн хатагтай Лагарде, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзах юм байна.
ШИНЭ МЭДЭЭ
2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгоно
2018.12.26