МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018.09.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй

Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, тусгай тэмдэглэгээ наах ажлыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлүүлнэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдэв.

Г.Занданшатар сайдын хэлснээр, Төрийн албаны бүх машинд “Төрийн албаны машин” гэсэн тэмдэглэгээ, наалт наах юм байна. Мөн утасны дугаар байрлуулж өөр зориулалтаар ашиглаж байвал утасдаж мэдээлэл өгч байх боломжийг иргэдэд бий болгох аж. Тэрбээр, энэ талаар өнгөрсөн хоёр өдөр болсон Төрийн албан хаагчдын улсын зөвлөгөөний үеэр мэдэгдэж, өөрийн фэйсбүүк хуудаснаа ч бас нийтэлжээ.

Хэрэв түүний хэлснээр төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд ашиглахгүй байх ашигласан тохиолдолд хариуцлага тооцох хяналтыг хэн тавих, ямар хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй болох юм.

ШИНЭ МЭДЭЭ