2018.09.28
Гадаад харилцаа
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжилж байна.
Тэрбээр энэ үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррестэй уулзлаа.
Тэд Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг чухалчлан дурдаад НҮБ-ын зүгээс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр Монгол Улсын 16,000 орчим цэрэг, цагдаагийн албан хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа, Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрдсэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсан, ЕНБД-ын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД Антонио Гутерресийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотложээ.
НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррес хэлэхдээ Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах үйлсэд Монгол Улсын Засгийн газрын оруулж хувь нэмрийг өндрөөр үнэлээд Монгол Улсыг НҮБ-ын хүрээнд бүрэн дэмжиж ажиллах тухай ярьжээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн одон, медаль гардуулав
2018.12.31
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2018.12.29
2018: Эдийн засгийн ОНЦЛОХ 10 үйл явдал
2018.12.27
Оюутолгойн уурхай дотоодоос эрчим хүч авна
2018.12.26
Япон улсад хийсэн айлчлалын дүн
2018.12.17