МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.02
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

УИХ-ын Цахим бодлогын түр хороо үзүүлж байна

Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсад Интернэт хэрэглэгчид 4.5 дахин нэмэгдсэн. 2012 онд дөнгөж 654,000 байсан хэрэглэгчдийн тоо 2017 онд 2,910,778 хүрчээ. 

Түүнчлэн цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчлийн тоо өнгөрөгч 2017 онд 44 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны 8 сарын байдлаар аль хэдийн 200 даваад байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Цахим бодлогын түр хороо Монголын цахим хэрэглээний асуудлуудыг цэгцлэх зорилгоор байгуулагдсан. Дэлхий нийтээрээ цахим хэрэглээний асуудал маш их гарч байна. Улс орон болгон өөрийн гэсэн шүүлтүүр тавьж байна. Монголд фэйсбүүкийн хэрэглээ маш их болсон мөртлөө ямар ч хаалтгүй байдаг. Үүнээс болоод хүний нэр төр, нийгэмд эзэлж байгаа байр суурь гэх мэт олон халдлагууд гарч ирж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Цахим бодлогын асуудал өнгөрсөн хугацаанд нилээд орхигдож ирсэн. Салбарын нэгдсэн бодлого байхгүйгээс болж зарим хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна. Мөн УИХ-ын байнгын хороонууд дотор цахим бодлогын асуудлыг эрхлэх талаар тодорхой заалт байхгүй байсан. Харин цаашдаа бид Цахим бодлогын түр хороогоор дамжуулаад харилцаа, холбоо, мэдээлэл технологийн салбарын хууль тогтоомжуудыг нэгдсэн концепцод нийлүүлэх ажлыг хийнэ. 

ШИНЭ МЭДЭЭ