2018.10.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Хариуцлагатай, ил тод, хэмнэлттэй төсвийн бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төсвийг ил тод байлгах, мөн өмнөх Засгийн үед өгсөн зээлийн эргэн төлөлтийн асуудлыг хөндөж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа.

Улсын эдийн засагт нааштай үр дүн гарч байгааг бид мэдэж байгаа. 2016 онд Сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөр бол миний өврийн дэвтэр. Энд Хариуцлагатай, ил тод, хэмнэлттэй төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж дэвшүүлсэн. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв?

Өмнө нь нэгдсэн төсвөөс гадна олон төсөвтэй байж гажуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор өмнөх Засгийн үед хэрэгжүүлж байсан үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис, Самурай бондын зээлийн зарцуулалтын дүгнэж, төсөл хөтөлбөрт үнэлгээ өгч, зориулалт бусаар ашиглаж, эргэн төлөгдөөгүй зээлийг буцаан төлүүлэх  том зорилт байгаа. Энэ хэрхэн хэрэгжив? Энэ мөнгийг манай улс төрчид, ул төрийн оролцоотой хүмүүс нилээн авч ашигласан. Сүүлийн үед авч ашиглаж байгаа бонд, зээлд ийм асуудал байна уу? Дээрхи зорилтын хүрээнд төсвийн хэмнэлт хийнэ гэсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байсан. Одоо ямар бодлого хэрэгжүүлж байна?Төсвийн орлого бүрдүүлэлт дээр ямар ахиц гарсан вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Засгийн газар “ИРГЭДИЙН ТӨСӨВ” гээд төсвийн бий болгож эхэлсэн. Монгол улсын төсөв бол татвар төлөгч нарын мөнгө. Тиймээс хамгийн ил тод, зарцуулагдаж байх ёстой. Төсвийн хариуцлагажуулахын тулд бид нар бүх төсвийн материалууд холбогдох сайтуудад бүрэн хэмжээгээр гарч байгаа. Мөн хариуцлагатай төсөв гэдэг бол сахилга баттай төсвийг хэлж байгаа. Төсвийн тодотгол хийхгүй гэдэг  зарчмын хатуу баримталсан. Өмнө нь төсөв тодотгох нэрээр баахан зардал нэмдэг байсан. Энэ нь өнөөгийн өрийг бие болгоход маш их нэмэр болсон.

 

ШИНЭ МЭДЭЭ