2018.10.04
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албаны боловсон хүчний бодлогод анхаарах цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.04/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн албаны боловсон хүчний ёс зүй, хариуцлагыг сайжруулах цаг болсон гэдгийг онцоллоо. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Би гурван зүйл хэлье. Ер нь үхсэний хохь, амьдын зол боллоо гэж ярьдаг. Энэ бол Монголын төрд бодит болж байна. Олон хүн амиа алдлаа. Тэр хүмүүс нь өөрөө буруудаж дуусдаг. Жишээлэхэд 13 настай жаахан охин олон залууст хүчирхийлүүлэн амиа алдсан. Эцэстээ охин архичин байжээ гэж үзсэн.

ЗТХЯ-нд гарсан хэргийн талийгаач ч бас адил архичин байжээ гэдэг хувилбарлуу шилжчихлээ. Энэ улс төрийн намууд аль аль гэх юм байхгүй. Бүгд боловсон хүчнийхээ бодлогод анхаарч, тэр боловсон хүчнээ шилж сонгох, хариуцлагатай ёс зүйтэй хүнээр бэхжүүлэх шаардлагатай байна. Өмнө нь намын гишүүн болох нь маш өндөр шаардлагатай байсан бол одоо мөнгөтэй байхад хамаа алга болж.

Энэ бүхний ард Монгол төрийн нэр байгаа шүү. Одоо дандаа бүтэхгүй улсууд болчихоод байна.

Хууль энэ улсад хэрэгжихээ больчихоод байна. Хамгийн сүүлд л гэхэд бид Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын гишүүн бусдыг гүтгэх, доромжлох хуультай болсон. Гэтэл тэр хуульд хариуцлагын заалт байхгүй байх жишээтэй байна."

 

ШИНЭ МЭДЭЭ