2018.10.05
Улстөр
У.Хүрэлсүх: Эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн тулд анхааралтай ажиллах шаардлагатай байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажил"-ын явцын талаар мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Төслийн агуулга зөв ч танай Засгийн газрын хугацаа дуусах юм байна. Төсөл 2019 оны сүүлээр дуусч, 2020 онд эхэлнэ гэнэ"
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газраас гурван зүйл дээр анхаарч ажиллах ёстой гэж үзсэн. Баруун аймагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж алга. Эрчим хүч дутагдалтай. Бид олон сайхан төсөл ярьдаг ч мөнгө алга. Эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн тулд анхааралтай ажиллах шаардлагатай байна" гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Аз