НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүрэг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийж байна
2018.10.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сонгинохайрхан дүүрэг Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийж байна

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, албад, мэргэжлийн анги, ард иргэдийг сургаж дадлагажуулах зорилгоор дүүргийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулж байна.

Сургуулилтыг нийслэлийн Засаг даргын А/41 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/471 дүгээр захирамжийг тус тус үндэслэн зохион байгуулж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагууд, төрийн болон төрийн бус 300 орчим байгууллагын 3000 орчим ажилтан албан хаагч, 50 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Иж бүрэн сургууль нь “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний хамрилцан ажиллагааг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус дүүргийн удирдах бүрэлдэхүүн өгөдсөн цагийн байдлын дагуу ажиллах команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ