МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.11
Улстөр

Л.Мөнхбаатар: Нөхөн сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч хэзээ ажлаа өгөх ёстойг тодорхой болгох хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Үндсэн хуулийн цэцийн 10-р дүгнэлтийг миний хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуульд оролцох төрийн албан хаагч тухай сонгуулийн жилийн 1-р сарын 1-ээс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх заалттай.

Энэ талаар ээлжит сонгуулийн талаарх заалт нь хуулинд байгаа хэдий ч нөхөн сонгуульд оролцох талаар зохицуулалт байхгүй байгаа юм. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргасан байна. Тиймээс дүгнэлтийг УИХ хүлээн авсан ч аваагүй ч сонгуулийн хуулиндаа нөхөн сонгуульд нэр дэвшин оролцох төрийн албан хаагч ажил албан тушаалаасаа хэзээ чөлөөлөгдөх тухай заалтыг оруулж өгөх шаардлагатай. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна."

 

ШИНЭ МЭДЭЭ