МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Бат-Эрдэнэ: Чанартай хүнсээр хангах нь тэргүүний зорилго байх ёстой

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Ундармаа, А.Ундраа, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нарын өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Одоогийн үдийн цай хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Үүнийгээ Үдийн хоол хөтөлбөр болгох гэж байна. Хууль санаачлагчид судалгаа хийж, бодит байдлыг сайн үнэлсэн байна.

Одоо өгч байгаа хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндийн шаардлага хангахгүй байгааг нь гаргаж ирсэн нь таатай байна. Тэгвэл дэлхийн бусад улс орнууд сурагчдын үдийн хоолны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдгыг судлаж үзсэн үү? Хүнсний үйлдвэрлэгчидээ дэмжих нь хууль санаачлагчдын бас нэг давхар зорилго яваад байна. Мөн хоол үйлдвэрлэх газрын стандарт яригдах ёстой."

Түүний асуултанд хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дараах хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

"815 ЕБС-ийн 600 гаруй нь хөдөөд, дотуур байртай. Тэр нь гал тогоотой байгаа юм. Шинэ гал тогоо 15 смая төгрөгөөр байгуулах асуудал бол нийслэлийн 100 гаруй сургуульд л яригдаж байгаа юм. Жишээ нь Бразилд 220 сая хүнтэй улс 40 сая хүүхдээ орон нутгийн бүтээгдэхүүнээрээ үнэгүй хооллож байгаа юм. Гол нь төсвийн асуудал байна. Тэгвэл 2019 оны төсөвт ойр зуурын зардал төсөвт оруулах шаардлагатай байгаа юм."

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

"Хүүхдийг бие мах бодь эрүүл, чадамжтай байлгахад гол нөлөө үзүүлэх зүйл бол хоол хүнс юм. Тиймээс 2005 оноос эхлэн үдийн цай хөтөлбрийг эхлүүлсэн. Өдөрт 1 хүүхдэд 600 төгрөгөөр тооцож хүнсний бүтээгдэхүүн өгч байхыг 2012 онд тогтоосон. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн байна. Үнийн өсөлт, ханшийн зөрүүгээс үүдэн дээрх мөнгөн дүнд багтааж хүүхдийг хооллох боломжгүй болсон.

Тиймээс үдийн хоол хөтөлбөр болгон өөрчлөх нь зүйтэй гэж дэмжиж байна. 600 төгрөгөөр өдөрт 1 хүүхдийг хооллох нь хүүхэд авах ёстой илчлэгийнхээ 10 орчим хувийг л авч чаддаг. Хэрвээ хоол болговол ядаж 30-35 хувийн илчлэг авах боломжтой гэсэн тооцоо хийсэн байна.

Тиймээс энэ асуудал хүүхэд багачуудын эрүүл мэндтэй холбоотой учраас тус хуулийн төслийг яаралтай баталж төсвийн хуулиас өмнө баталж, шаардлагатай хөрөнгийг шийдээд явах нь зүтэй гэж бодож байна."

ШИНЭ МЭДЭЭ