МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Энх-Амгалан: Хоол хүргэлтийн болон татварын хөнгөлөлтөөр үдийн хоол хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

"321 хөдөө, орон нутгийн сургууль дотуур байртай, гал тогоотой болох юм байна. Харин нийслэлийн хэдэн сургууль бол хэцүү  л юм байна. 600 төгрөгөөрөө эхний ээлжинд хүүхдүүддээ хэрхэн хооллох тухай энэ хуулийн хүрээнд яригдах юм байна.

Үүнээс 400 төгрөг нь түрээсэндээ, урсгал зардалдаа яваад явчихаар 200 төгрөг л хүүхдэд чихэр жимсхэн болж очих нь байна. Монгол Улсад катерингийн үйлчилгээ хөгжсөн. Хоолны хүргэлтийн үйлчилгээ олон байна. Эдгээр компаниудтай гэрээ хийгээд чанар стандарт, хүнсний бүтээгдэхүүн авах эх үүсвэрийг нь нарийн заавал хүргээд өгчиж болох байх.

Ер нь яваандаа хүүхдийн хүнсний үйлдвэртэй болох шаардлагатай байх. Ингэхээр олон улсын жишгээр хөгжөөд явах боломжтой.

Энэ хөтөлбөрийг явуулах бас нэг боломж бол татварын хөнгөлөлт юм. Нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстээ тоног төхөөрөмжийн болон бусад татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой байна.

Ийм аргаар шийдвэрлэвэл өндөр өртөгтэй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр хийнэ гэж хүлээх биш богино хугацаанд үйлдвэрлэгчид дээртулгуурлан хийж болох юм гэж харагдаж байна."

 

ШИНЭ МЭДЭЭ