МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.10.12
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.Энх-Амгалан: Зүгээр л булах юм бол гаднаас мөнгө авах ямар хэрэгтэй юм

УИХ өнөөдөр  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухайхуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийг хэрэгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж, түүнчлэн 9.7 сая ам.долларын зээлийн хөрөнгийг Монгол улсын Засгийн газарт олгох юм байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа.

Энэ үйлдвэр босох өртөг нь юу вэ? энэ мөнгө бүгд энэ үйлдвэр рүү орох уу? үүнийг хэлж өгөөч.

Уул уурхайгаас гарч байгаа хог хаягдал, Prius машины хаягдлаа яах уу?

Булах аргаар хийнэ гэж байна. Ингээд л булчих юм бол ингэж гаднаас мөнгө авах хэрэг байна уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүдээс хариулт өглөө

Энэ хөрөнгө нь 100 хувь барилгад орох мөнгө. Хогоо шууд булахгүй, шинэ технологоор ялгаж булна.

ШИНЭ МЭДЭЭ