2018.10.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Бат-Эрдэнэ: Бэлчээр, нутгийн хил хязгаарыг тогтоох ажил нэн шаардлагатай байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Засгийн газраас 2018 оны 06 сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Хуулийн төсөл санаачлагчаас УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Малын тоо толгой өссөнөөр малчид хооронд бэлчээрийн маргаан ихээр үүсч байна. Энэ байдал улам хүндрэх төлөвлтэй байгааг анхаараарай.
-
Өмнө нь сайд нарын зөвлөлийн болон Ардын Их Хурлын шийдвэр архивт хадгалагдаж байгаа. Засгийн газрын зүгээс эдгээрийг харж ашиглан сумдын хилийн хязгаар заагийг тодорхой болгох хэрэгтэй байна.
-
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малых мах экспортоп чиглэсэн, мах боловсруулалт тал дээр ямар чиглэлийн арга хэмжээ төлөвлөөд байна вэ?