НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

"Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр"-өөр 1000 гаруй мод тарилаа
2018.10.15
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр"-өөр 1000 гаруй мод тарилаа

 “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн нээлтийн арга хэмжээг 24 дүгээр хорооны Баянхошуу хайрханы баруун энгэрт болон 26 дугаар хорооны Нарангийн энгэрийн зүүн талд мод тарих ажлуудыг тус тус зохион байгуулан дүүргийн Засаг дарга, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын 29 харьяа хэлтэс, албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаас мод тарих ажилд дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, 104 дүгээр цэцэрлэг, “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ байгууллагуудын нийт  624 албан хаагч тус арга хэмжээнд оролцлоо.  

 Тарьсан модны ашиглалт, хамгаалалт, арчилгааг 24 дүгээр хорооны хорооны Засаг даргын ажлын албанд, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тарьсан модны модны ашиглалт, хамгаалалт, арчилгааг Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад хариуцуулж хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан. 

  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд 1007 иргэн, 28 аж ахуйн нэгж, байгууллага 3271 ширхэг мод, 161 ширхэг бут сөөг буюу нийт 3432 тарьц, суулгацыг 23.131.000 төгрөгөөр тарих ажлыг хийж гүйцэтгэсэн

ШИНЭ МЭДЭЭ