2018.10.18
Эдийн засаг, Худалдаа
Д.Сарангэрэл: Удирдах зөвлөлийн зардлыг нэмж өгнө үү
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
“2019 оны төсвийн хуулийг дагалдаж батлагдах хуульд Эрүүл мэндийн яамнаассанал хүргүүлсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэхдээ удирдах зөвлөлтэй холбоотой зардлыг 2020 он хүртэл түдгэлзүүлэх шийдвэр грагасан юм. Үүнийг сэргээж өгч болох уу?”
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа “салбарын яам нь өөрөө санаачлаад саналаа оруулаад ирэх боломжтой” гэсэн хариулт өглөө.