НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2018.10.19
Орон нутгийн хөгжил

СХД-ийн 5 дугаар хороонд шинэ цэцэрлэг бий болно

СХД 325 мянга орчим хүн амтай. Нийслэлийн хүн амын 11 хувийг эзэлдэг тус дүүрэгт 5 хороо цэцэрлэггүй байна. Үүний нэг бол 5 дугаар хороо юм. Тус хороонд ирэх оны хичээлийн шинэ жилд шинэ цэцэрлэг бий болгохоор болсон байна. 

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн насны 36 мянган хүүхдээс 8 орчим мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Анх 10 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй байсан. Өөрөөр хэлцэл цэцэрлэгийн хамрагдалт 68 хувьтай байна гэсэн үг. Засгийн газраас баримталж байгаа бодлого нь энэ хувийг 85 хувьд хүргэх зорилготой. Энэ хүрээнд ирэх жил болон энэ жил эхлэл нь тавигдсан 10 гаруй цэцэрлэг ороод, дээр нь нэмж хувийн цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллаж байж энэ зорилтдоо хүрнэ. 

ШИНЭ МЭДЭЭ