2018.10.25
Хууль, эрх зүй

Л.Болд: УИХ үндсэн хуулиа зөрчөөд нилээд хэд хонолоо

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат дүгнэлтийг танилцуулсныг дараа УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“УИХ үндсэн хуулиа зөрчөөд нилээд хэд хонолоо. Ээлжит чуулган эхлэхээс өмнө 76 гишүүнээ бүрдүүлэхийн тулд нөхөн сонгууль явагдах ёстой байсан. Өнөөдөр Хэнтий аймгийн сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна. Хуулиараа 2020 оны сонгууль хүртэл нөхөн сонгууль явагдахгүй байх хуулийн зөрчил бий болгосон. Монгол Улс Ардчилсан улс. Эрхээ эдэлдэг, үндсэн хуулиа хэрэгжүүлдэг баймаар байна. Өнгөрсөн сонгуулиар хэрэглэсэн бүх техник хэрэгслийг устгасан байна лээ. Энэ бол өнгөрсөн сонгууль маш их луйвар болсон гэдгийг харуулж байна. Эд мөрийн баримтаа устгасан байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт гээд байна. Хамгийн том зорилго бол сонгуулийн шууд гэдэг үгийг авч хаяад Монголчууд гишүүнээ сонгодог биш пропорциональ буюу намын жагсаалтаар сонгодог нөхцөлрүү явж байна.”

УИХ-ын гишүүн Н.Учрал:

“2017 онд баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бол маш их судалгаа, үндэслэлтэй сайн хууль болсон. Өмнөх хууль нь маш их үндсэн хууль зөрчих байсан. ХЗБХ-ны хурлаар үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл заалтуудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Удахгүй УИХ-д оруулж ирнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бол талуудын эрх ашгийг хангасан байх ётсой хууль юм байна. Иргэн бүртэй хамаатай байдаг учраас нарийн ажиллах ёстой хууль байгаа юм. ”

ШИНЭ МЭДЭЭ