2018.10.25
Эдийн засаг, Худалдаа
Б.Энх-Амгалан: ХУД-ийн 114-р сургуулийн барилгын өргөтгөлийн төсвийг шийдэх хэрэгтэй байна
Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
“Төсвийн байнгын хорооноос асуух зүйлс байна.
-
3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлж болгоно гэсэн. ХУД-ийн 114-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн байрны өргөтгөл. Төсөвт өртөгт өөрчлөлт орохгүй. 1500 гаруй хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Энэ жил гэхэд 1-р ангид 7 бүлэг өглөө 08-20 цаг хүртэл хичээллэж байна. Энэ асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцэж, оруулах боломж байна уу?
-
54 байршилд дахин барилгажуулах шаардлагатай МХЕГ-ын дүгнэлт гарсан барилгууд байна. Тэдгээрийн зарим нь онцгой нөхцөлд байна. Үүнийг ОУ-ын зээл тусламжийн зориулалтыг өөрчилж ийм онц нөхцөл үүссэн ХУД-ийн 35, 36-р байрууд эрсдэлд орохоор байна. Дотор нь амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдал ч хүнд байна шүү?”
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хариууллаа.