2018.10.25
Эдийн засаг, Худалдаа

Л.Оюун-Эрдэнэ: Монголын соёлын салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсны дараа УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

“Миний хувьд 2 жил дараалан Төсвийн ажлын хэсэгт ороод 1 асуудлыг хөндөөд оновчтой шийдэлд хүрсэнгүй. Энэ саналаа хэлмээр байна. Жижиг тойргуудын асуудал хүнд байгааг мэднэ. Гэхдээ том асуудлаа шийдэх хэрэгтэй байна. ХҮн хөгжихгүй бол Улс хөгжихгүй. Хүний хөгжил ярихаар соёлын асуудлыг заавал ярих хэрэгтэй. Соёл дотроо гоо зүйн асуудлыг ярьж байж хүний хөгжлийг ярих боломжтой юм. Энэ соёлын салбар социализмын үеийнхээр явж байна. Үндэсний музейн системгүй болоод олон жил явж ирлээ. Үүнийг цаашид анхаарахгүй бол 13-р зууны түүх бүдэг, 20-р зууны түүх хэрхэн бичигдэхийг мэдэхгүй байна. Амар сайдыг мэдэхгүй хэрнээ Мартин Лютерийг таньдаг залуу үе бий болж байна. 5000 хүний суудалтай улсын хэмжээний театр алга. Энэ мэт асуудлыг жижиг тойргийн асуудлаас болж хойшлуулсаар л явна. Энэ жилийн төсөвт ч соёлын асуудлыг оруулахаар 3 гишүүн санал оруулаад ч тусыг эс оллоо. Тиймээс би байнгын хороогоо солих хүсэлтэй байна. Ирэх жил төсвийн хуульд соёлын асуудлыг оруулах болно. Тиймээс дэд хороо байгуулаад явах болно.”

ШИНЭ МЭДЭЭ