2018.10.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Энх-Амгалан: Аж үйлдвэрийн паркаа нэн яаралтай байгуулах шаардлагатай
Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
“ЖДҮ эрхлэгчид бол манай улсын гол ачааг үүрч яваа юм. Маш олон ажлын байр бий болгож байна. Ноос боловсруулах парк байгуулахад л 20 мянган ажлын байр бий болно. Цаашлаад үндэсний үйлдвэрлэлээ хангах боломжтой болох юм. Тиймээ ЖДҮ эрхлэгчдийн Аж үйлдвэрийн парк байгуулах нь зүйтэй. Мөн төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль удахгүй хэлэлцэнэ. Үүнийг батлах юм бол энэ хуультай уялдуулаад явах ёстой. Энэ бүхний үндэс суурь нь болж байгаа үйлдвэрлэл технологийн парк байгуулах асуудлаа Засгийн газар анхаараарай.”