2018.10.15
Орон нутгийн хөгжил
“Singer” оёдлын үйлдвэр, сургалтын төв нээгдлээ
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар “Singer” оёдлын үйлдвэр, сургалтын төв байгуулагдлаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн сумын өөрийн тойрогт хамаарах 5 багаас 5 бүсгүйг сонгон сургалтыг зардлыг нь хариуцан “Singer” сургалтын төвд зүймэл оёдлын чиглэлээр, Урлан бүтээх дээд сургуульд хувцас загварын чиглэлээр суралцуулан мэргэжил эзэмшүүлжээ.
Мэргэшсэн үйлчин бүсгүйчүүд иргэдэд үйл урлахыг заан сургаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, Хөвсгөлийн оёмол бүтээгдэхүүний брэндийг бий болгох зорилготой гэнэ. Хамгийн гол нь иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд Мөрөн суманд нээгдэж байгаа оёдлын үйлдвэрийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь худалдан авахыг бүсгүйчүүд уриалж байлаа.