2018.11.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Б.Энх-Амгалан: Генийн өөрчлөлт, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүнийг хориглох ёстой
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүд ажлын хэсэг болон байнгын хорооны даргаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
“Хилээр оруулж байгаа хүн амьтны эрүүл мэндэд хортой бүдээгдэхүүнийг хориглочихоор яадаг юм бэ? Монголчууд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангана гэснийг дэмжээд явж болохгүй юм уу? Вакцины хувьд Монголчууд өөрсдөө мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинатаа түшиглээд вакцинаа өөрсдөө хийдэг болж болох уу? Стандартын дагуу бэлтгэсэн зүйлсийг гэрчилгээ авна гэж байна. Үүнийг хэн хийх вэ? Бүгд мал эмнэлэг байгаа юу? Нэг сумын хувийн мал эмнэлэг нь мөнгө хүүлэгч болох уу? итгэмжлэгдсэн лаборатори оруулж ирнэ гэсэн юу болсон бэ? Малаа эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нилээн хэдэн ажил хийнэ гэж байсан. Тэрийг хийгдээгүй байхад ийм хуулиа батлаад явуулчиж болох юм уу?”
Түүний асуултанд ХХААХҮЯ-ны ажлын хэсгийн гишүүн хариулт өглөө.