МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Г.Тэмүүлэн: Малыг тоо бус чанараар нь үнэлдэг болмоор байна

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүд ажлын хэсэг болон байнгын хорооны даргаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

“Малын гаралтай бүтээгдэхүүний чанарын баталгааг яаж хангах вэ? Энэ тал дээрээ бид анхаарах ёстой. Нэг малаас авах ашиг шимийг хэрхэн дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зүйл нь эко буюу органик байдал нь болж өгдөг. Үүнийг нь бид хангах тал дээр ажиллах ёстой. Хуулиа чиглүүлэх ёстой юм. Анхан шатандаа үүнийгээ хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Гол нь малын гаралтай бүтээгдэхүүний чанар л сайн байж байж экспортод гаргах тухай ярих хэрэгтэй юм. Чанарыг баталгаажуулах лаборатори аймаг бүрт бий болж байгаа. Түүнээс гадна банкууд малыг барьцаалахдаа малын чанар, онцлогоор бус тоо толгойгоор нь үнэлдэг байдлыг хэрхэн өөрчлөх вэ? Мөн сайн малчин зэргийг тоо толгой бус чанарыг нэмэгдүүлсэн зэргийг харгалзаж үздэг болмоор байна. Илүү шинжлэх ухаанч болмоор байна.”

Түүний асуултанд

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

“Бид 15 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар төлөвлөсөн. Одоо тоо биш чанарт анхаарч ажиллая гэдэг бодлого барьж байгаа. Таны хэлсэнтэй санал нэг байна. Бодлого, хуулиа ч ийм чиглэлээр боловсруулсан. Бид маш олон малтай. Одоо бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа. Импортлогчид ч үүнийг шаардаж байна. Бид тодорхой төслүүдтэй хамтран судалгаагаа хийгээд эхэлсэн.”

ШИНЭ МЭДЭЭ