2018.11.01
Хууль, эрх зүй
Б.Саранчимэг: Албадан эмчлэх хугацаа хангалттай биш байна
Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
“Албадан эмчлэх хугацааг заасан байна. Энэ төрлийн эмчилгээ хугацаа их зарцуулдаг, хөрөнгө мөнгө их шаарддаг эмчилгээ байдаг. Энэ хөрөнгө санхүүгийн тухай хэрхэн тусгаж байгаа вэ? Монгол Улс өмнө нь хар тамхи дамжуулдаг улс байсан бол сүүлийн үед хэрэглэгч гэсэн ангилалд орсон байна. Зарим мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Шархадны эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийгдсэн байна. 10 гаруй жилийн хугацаанд Хар тамхинд донтсон нэг ч этгээд бүрэн эмчлэгдээгүй гэсэн байна. Тэгэхээр албадан эмчилгээ хийх хугацаа хангалдттай байж чадах уу? Мөн жирэмсэн эмэгтэй, 0-3 хүртэлх насны эмэгтэй, өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй гэх мэт хүмүүсийг албадан эмчилгээ хийхийг хориглоно гэсэн байна. Үүнийг ялгавартайгаар тогтоож болох уу?”
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгоно
2018.12.26