МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.01
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: Согтуурч, мансуурсан иргэдийг цагдаагийн байгууллагаруу шилжүүлдэг болсон

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

“Нэг хэсэг эрүүлжүүлэхийг эрүүл мэндийн байгууллагаруу шилжүүлсэнээр эрүүл мэндийн салбарын байдал нилээд хүндэрсэн байсан. Иргэд ч ихээр бухимдал үүсгэдэг байсан нь үнэн. Гэхдээ үүнийг зассан. Одоо хуучин бүтцээрээ буюу цагдаагийн байгууллагаруу шилжүүлсэн. Харьяа дүүргийн эрүүлжүүлэх байгууллага энэ асуудлыг хариуцдаг болсон.”

 

ШИНЭ МЭДЭЭ