Цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо
2018.11.12
Орон нутгийн хөгжил

Цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо

Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо 20 гаруй мянган иргэн, цэцэрлэгийн насны 3800 орчим хүүхэдтэй. Гэсэн хэдий ч энэ жилийг хүртэл төрийн өмчийн сургууль цэцэрлэггүй байсан.

Харин энэ он эхэнд 240 хүүхдийн ортой 253-р цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, хорооны нөхцөл байдлаас шалтгаалан 400 орчим хүүхдийг хамруулаад байна.

Тэгвэл өнөөдөр тус хороонд мөн улсын төсвөөр 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавилаа. Уг цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Энэрэлт их эрдэнэ” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 8-р сарын 1-нд ашиглалтад хүлээлгэж өгнө гэж байсан юм.   

ШИНЭ МЭДЭЭ