Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг эцэслэн баталлаа
2018.11.15
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийг эцэслэн баталлаа

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа. 

Байнгын хорооны хурлаар Хуулийн төслийн 3 дугаар зүйл. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж, 7 дугаар зүйлийг 7.1.8 дахь заалтын “мал, амьтны гоц халдварт өвчин (цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх)” гэснийг “мал, амьтны гоц халдварт өвчин” гэж тус тус өөрчлөхөөр болсон байна. 

ШИНЭ МЭДЭЭ