Хувьцаа мэдээллийн төвийг "ХУВИЛАВ"
2018.11.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Хувьцаа мэдээллийн төвийг "ХУВИЛАВ"

-1072 хувьцаа мэдээллийн төвийн салбарыг орон нутагт анх удаа Орхонд нээлээ-

"Ямар ч ойлголт байхгүй ш д. Брокер, дилер гэнэ үү” хэмээн арын эгнээнд сууж байсан 40 гаруй настай ах бараг л уулга алдав.

“Эрдэнэс Тавантолгой” компанийнхан өнгөрсөн 16-18-нд Орхон аймгийн иргэдэд хөрөнгийн зах зээл, 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл өгөх үеэр нэгэн ах ийн хэлсэн юм. Гэхдээ тэндхийн зарим иргэн хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй мэдээлэлтэй болж, хэдийн хувьцаа худалдан авч, арилжаанд оролцоод эхэлж.

Дээр дурдсан ах шиг хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтгүй болон энэ талаар илүүг мэдэхийг хүссэн, 1072 ширхэг хувьцааны талаар сонирхсон иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой 1072 хувьцаа мэдээллийн төвийн салбарыг “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн баасан гарагт Орхон аймагт нээлээ.

Эргэн сануулахад, тус компанийнхан 1072 хувьцаа мэдээллийн төвийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Улаанбаатарт нээж байв. Тэгвэл орон нутагт анх удаа нээсэн нь энэ. Тус төвд очсоноор 1072 ширхэг хувьцааны талаар төдийгүй хөрөнгийн зах зээлээс компаниудын үнэт цаасны худалдан авч, арилжаанд оролцох тухай мэдээллийг ч авах боломжтой гэдгээрээ онцлогтой. Мөн брокер, дилерийн компанид үнэт цаасны дансаа нээлгэж болох юм.

Уг төвийн нээлтийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Орхон аймгийн удирдлагад талархал илэрхийлээд,

“Өмнө нь манай компанийг хаана байдгийг ч мэдэхгүй хүн цөөнгүй байсан. Тэгвэл одоо байдал өөрчлөгдсөн. Бид иргэдэд хүрч мэдээлэл өгч, “нийгэмшиж” байна. Иргэдтэйгээ ойр байх нь бидний зорилгын нэг. 1072 хувьцаа мэдээллийн төвийнхөө салбарыг орон нутагт нээж буйдаа баяртай байна. Иргэд мөн 1800-1072 лавлах утсаар /энгийн утасны тарифаар/ мэдээлэл авах боломжтой. “Эрдэнэс Тавантолгой” дэлхийн анхаарлын төвд байгаа. Олон улсьш зах зээлд IРО хийх ажлын хүрээнд АНУ, Австрали, Хонконг, Шанхайд банк санхүүгийн байгууллагынхантай уулзсан" хэмээн ярилаа.

Энэ үеэр иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байгаа, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэсэн, эсэхээ нягтлуулж, хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох боломжийн талаар тодруулж байв.

2010 онд байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн хугацаанд хүнд нөхцөл байдал, эдийн засаг, санхүүгийн хямралтай нүүр тулсан. Ялангуяа нүүрсний ханш унахад хүндрэлтэй тулгарч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч байсан удаа ч бий. Мөн улстөрчдийн зарим шийдвэрээс үүдэн хүнд байдалд орж, олборлолт нь ч зогсож байсан. Тэд энэ бүхний ард гарч, санхүүгийн чадамжтай болжээ.

Энэ талаар захирал Б.Ганхуяг “Арван нэгдүгээр сарын байдлаар манай компанийн борлуулалтын орлого 1.5 их наяд төгрөгт хүрсэн. Улсын төсөвт 450 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөгөө 110-130 хувиар давуулан биелүүлсэн гэсэн үг. Мөн цэвэр ашиг 660 орчим тэрбум төгрөгт хүрсэн” хэмээн тодотголоо.

Энэ нь топ 100 аж ахуйн нэгжийг тэргүүлэх дүн юм. Тус компани гуравдугаар улирлын байдлаар 7.6 сая тонн нүүрс олборлож, 9.7 сая тонн “хар алт” экспортолсон дүн бий. Энэ нь компанийн үйл ажиллагаа сайн байгааг илтгэж буй бөгөөд оны эцэст эдгээр тоо нэмэгдэх нь тодорхой. Түүнчлэн тэд нийт 550 сая ам.долларын (Хятадын “Chalco” компанийн 350, Хөгжлийн банкны 200 сая) өрийг бүрэн барагдуулснаар гадаад, дотоод өргүй болжээ. Өдгөө харин 130 тэрбум төгрөгийн авлагатай гэнэ. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын эцэст Тавантолгойн ордын нийт нөөцийг 340 саяар нэмэгдүүлж, J0КС стандартаар 7.6-8 тэрбум тоннд хүргэсэн билээ.

Байгалийн арвин нөөцтэй улс орнууд орлогоо зөв зарцуулж чадаагүй, компаниудынх нь засаглал муу зэргээс болж баялгийн хараалд өртсөн жишээ олон. Тэгвэл үүнээс сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой”-нхон дэлхийн бусад томоохон компани, сангийн үйл ажиллагааг судалж, сайн туршлагыг нь нэвтрүүлэхийг зорьж буй аж.

Энэ талаар Б.Ганхуяг “Норвег улс газрын тосны орлогоосоо сан бүрдүүлж, хөрөнгөө зөв удирдсан жишээ бий. Өдгөө тус сан нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгөтэй болж чадсан. Түүнчлэн Сингапурын “Temasek holding” компани 223 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон. Орлогийнхоо тодорхой хувийг санхүү, мэдээдлийн технологи, үл хөдлөх зэрэг салбарт хөрөнгө оруулж, дунджаар 15 хувийн өгөөжтэй ажилласан жишиг бий. Өдгөө Сингапурчууд дээрх компанийн хувьцааг эзэмшдэгээрээ бахархдаг. Тэндхийн иргэд хувьцааны талаар өндөр мэдлэгтэй. Ийм амжилтын үндэс болсон засаглалын ил тод байдал, орлогын зарцуулалтын туршлагыг бид үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа” хэмээв.

Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд IРО хийхэд монголчуудын санхүүгийн нэрийн хуудас болно гэдгийг хэлж байпаа. IРО гаргах бэлтгэл ажлыг хангахаар шилдэг мэргэжилт-нүүдээс бүрдсэн баг ажиллаж буй бөгөөд тэднийг АНУ, Австралийн байгууллагууд өндрөөр үнэлж байгааг Б.Ганхуяг ам бардам хэлнэ лээ. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” санхүү, боловсон хүчний хувьд чадамжтай болжээ гэж хэлж болох нь.

Орхон аймагт 1072 хувьцаа мэдээллийн төв нээсэнтэй холбоотойгоор гурав хоногийн турш нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан. “Уурхайчин” соёлын ордонд өнгөрсөн бямба гарагт болсон өдөрлөгийн үеэр Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” компани IРО хийж босгосон хөрөнгөөр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэсэн юм. Тэгвэл Монголын хөрөнгийн биржийн олон нийттэй харилцах мэргэжилтэн П.Нямдорж хөрөнгийн зах зээл, түүний онцлогийн талаар мэдээлэл өглөө. Өдгөө иргэдийн хадгаламж 12 их наяд төгрөгт хүрсэн дүн бий. Хадгаламжийн хүүгээ инфляцид “идүүлэх” эрсдэл, хөрөнгийн зах зээлийн өгөөж, анхаарах зүйлс, санхүүгийн боловсрол яагаад чухал вэ, иргэд хангалттай мэдээлэлтэй болж, энэ зах зээлд оролцдог болбол Монгол Улс, компаниуд гадаадаас мөнгө царайчлахгүй байх боломж зэргийг ч энэ үеэр мэргэжилтнүүд дурдаж байлаа. Мэдээж брокер, дилерийн компаниуд иргэдэд үнэт цаасны данс нээж өгсөн юм.

Өнгөрсөн гурван өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан Орхон аймгийн Баянцагаан, Согоот, Дэнж, Эрдэнэ зэрэг багт нийт 20 гаруй уулзалт хийсэн бөгөөд иргэдийн зүгээс данс нээлгэхэд ямар бичиг баримт шаардлагатай, 1072 ширхэг хувьцааны ног-дол ашиг, уг үнэт цаасны ханш өсөх хэр боломжтой, үүнийг зарж болох, эсэх талаар лавлаж байв. Мөн хэдэн ширхэг хувьцаатайгаа хэрхэн мэдэх, гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэн эзэмших боломжтой, үгүйг асууж байлаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх хүртэлх хугацаанд захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн учраас одоогоор зарах, бэлэглэх боломжгүй, ногдол ашиг тараах талаар судалж буйг дээрх компанийнхан мэдээлсэн. Бас Засгийн газрын 2017 оны 154 дүгээр тогтоолын дагуу хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг хэвээр байгаа, IPO хийсний дараа ханш нь өсөх боломжтой талаар дурдсан юм.

Мөн тэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой нийтлэг асуултуудын хариултыг багтаасан мэдээллийн хуудас өгч, брокер, дилерийн компанийг сонгохдоо юуг анхаарах (шимтгэлийнх нь хувийгтодруулах, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, эсэх зэргийг нь харгалзах) талаар сануулж байв.

Энэ үеэр “Бумбат Алтай ҮЦК”-ийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал

“Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны салбар бүрдүүлж байгаа. Та сайн судалж, 2007 онд нэг компанийн хувьцааг сая төгрөгөөр худалдан авсан бол ханш нь өсөж, өдгөө 175 саяд хүрэх ч боломж байсан. Хөрөнгийн зах зээлийн талаар та бүхэн сайн судлаарай. Энэ зах зээл хүн бүхэнд нээлттэй. Заавал их мөнгөтэй хүн хувьцаа худалдан авдаг юм биш” гэв.

Тус аймагт “БцЦиСек”, “Ард секюритис” компани салбараа нээсэн бол “Бумбат Алтай”, “Гаүли” үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ өгөөд буй аж.

Ташрамд сонирхуулахад, 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн багачууд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмших эрхгүй. Тэгвэл дээрх хугацаанаас хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох боломжийн талаар судалж, Засгийн газарт саяхан санал хүргүүлээд буй юм байна.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан иргэд, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн зах зээл, 1072 ширхэг хувьцаа болон үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүргэх зорилгоор нийслэлийн дүүргүүд, орон нутагт уулзалт, сургалт зохион байгуулж буй юм билээ. Үүний хүрээнд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран Ховд, Баян-Өлгий, Увс, Дархан-Уул, Булган аймагт Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 6700 гаруй иргэнийг хамруулжээ. Бас нийслэлийн дүүргүүдэд сургалт явуулахаас гадна аж ахуйн нэгжүүдэд очин мэдээлэл өгч буй. Сонирхуулахад, Улаан-баатар дахь 1072 хувьцаа мэдээллийн төв тавдугаар сарын эцсээс хойш 15 600 орчим иргэнийг оффистоо хүлээн авч, зөвлөгөө өгөн, 2800 хүнийг сургалтад хамруулжээ. Бас 1800-1072 лавлах утсаар 47 500 гаруй хүнд мэдээлэл өгч, 1072 хувьцаа мэдээллийн төв гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан 522 орчим мянган иргэнтэй харилцсан дүн гар-чээ. Тэд одоогоор 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, аймаг, хорооны иргэдтэй уулзан, сургалт зохион байгуулаад буй.

1072 ширхэг хувьцаа эзэмпшгч мөн, эсэхээ ЭНД хаягаар орж, регистрийн дугаараа бичсэнээр шалгах боломжтой.

Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байнаа вэ?
    • Иргэн та 2011 онд ЭМД төлүүлсэн бол 1072-9-1063

    • 2011 онд сургалтын төлбөр, ЭМД төлүүлсэн бол 1072-545=527

    • 2012 онд сургалтын төлбөрөө төлсөн бол 1072-528=544

    • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 426 төгрөг авсан бол 1072-322=750

    •  Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 284 төгрөг авсан бол ' 1072-215=857

    • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100 142 төгрөг авсан бол 1072-108=964 ширхэг хувьцаа

“ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ БАГТААН IРО ХИЙХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА”

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

-“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд ирэх оны эхний улиралд IРО хийх талаар зарим мэдээллийн хэрэгсэлд саяхан тэмдэглэсэн байна лээ. Энэ хугацаанд амжих болов уу?

-Бид УИХ-аас хугацаатай үүрэг авсан. Одоо хуулийн, техникийн, санхүүгийн зөвлөхүүдээ шалгаруулахаар ажиллаж байгаа. Ирэх оны дө-рөвдүгээр сар хүртэл үе шаттай ажлуудаа хийнэ. Шаардлагатай материалаа илгээж, банк сан-хүүгийн байгууллагатай хамтран судалгаа хийн, хөрөнгийн биржид хувьцаа арилжих бүх бэлтгэл ажлаа төлөвлөсний дагуу хангана. Зургадугаар сар гэхэд хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихаар зорьж байна. Үүний дараа Монголын хөрөнгийн бирж дэх арилжаа эхлэх юм.

-IРО хийж босгосон хөрөнгөөр ямар төсал, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Гашуунсухайтын төмөр замын гүйцэтгэлийг дуусгана. Зүүнбаян руу төмөр зам барихаар төлөвлөсөн. Мөн одоогийн ашиглаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай параллел авто зам барих ажлыг 2019 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тавантолгой-Ханги чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэхийг зорино. Түүнчлэн 30 хүртэлх сая тоннын хүчин чадал бүхий нүүрс баяжуулах үйлдвэр барьж, усан хангамжийн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээрийн ТЭЗҮ үндсэндээ бэлэн болсон бөгөөд бие даан, хамтран, концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Гадаадын аль биржид хувьцаагаа арилжих талаар хэлэхэд эрт байна уу?

-Бид Ныо-Йоркийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Тус бирж нь дэлхийд томд тооцогддог, жишиг болсон хөрөнгийн бирж шүү дээ. Хонконгийн хөрөнгийн биржийнхэнтэй мөн ярилцаж байна.

ӨДӨРЛӨГИЙН ҮЕЭР ОРХОН АЙТГИЙН ЗАРИМ ИРГЭНИЙ СЭТГЭГДЛИЙГ СОНИРХЛОО. 

О.Өлзий (Дэнж багийн иргэн)

-Хувьцааны талаарх мэдээлэл тун бага байсан. Өдөрлөгт ирснээр 1072 ширхэг хувьцааны талаар хангалттай мэдээлэл авч чаддаа. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаагаа зарчихъя гэсэн бодолтой байсан. Одоо бол ногдол ашиг хүртэнэ гэдэг утгаараа зарахгүй байх нь зөв гэж бодож байна.

С.Алтанхуяг (Оюут багийн иргэн)

-1072 ширхэг хувьцаа нь иргэдэд үр өгөөжтэй, ногдол ашиг өгөх юм байна гэдгийг ойлгож авлаа. Нэг үеэ бодвол иргэд хөрөн-гийн зах зээлийн талаар нэлээд сонирхож байгаа юм болов уу гэж бодож байна. Энэ зах зээлд заавал их мөнгөтэй хүн л оролцдог юм биш, бид судалж, тодорхой хэмжээнд хувьцаа худалдаж аван, ашиг олж болох юм гэдгийг ойлголоо. Үүнээс гадна 1072 ширхэг хувьцаагаа үнэгүйдүүлж, зарах гэж байгаа хүн байвал болгоомжтой хандах ёстой юм байна. Нэгжийнх нь ханшийг 933 төгрөгөөр тогтоосон энэ үнэт цааснаасаа магадгүй таван жилийн дараа сая төгрөгийн ногдол ашиг авах боломжоо алдах юм бил үү. Энэ хувьцаа үр хүүхэддээ өвлүүлэх өв болох юм байна гэж боддоо.



ШИНЭ МЭДЭЭ