МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2018.11.20
Улстөр

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг 14 хоногт багтаан шийдэх ёстой

27 УИХ-ын гишүүн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Тэд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан сайдууд хариуцлага тооцож чадахгүй байна, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байгаагаа зарласан зэрэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулахаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр төр дээрээсээ ялзарсан. МАН-ын 2 бүлэглэлийн хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл Монголын ард түмнийг үрнэ. Хэрвээ өөрсдөө огцрохгүй бол Засгийн газар ч огцор, УИХ-ын удирдлага ч огцор. Ингэхгүй бол ард түмэн хувьсгал хийж биднийг хөөж гаргах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Засгийн газрын гишүүд өөрсдөө янз бүрийн асуудалд холбогдож, хариуцлага алдсан байхад өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ гарахгүй байна. Хариуцлага тооцож чадахгүй байна, Засгийн газар цаашид ийм байдлаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Засгийн газраас ард түмний хүсэн хүлээгээд байгаа хариуцлага тооцдог, монголын төрийг ёс зүйтэй болгох суурийг тавь гэдэг шаардлагыг ард түмэн тавьж байна. Ард түмний шаардлагыг гүйцэтгэхийн тулд эрх мэдэл, албан тушаал хашж байгаа албан тушаалтнуудыг ёс зүй, төлөвшилтэй болгомоор байна. 

ШИНЭ МЭДЭЭ