НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүгүй зээл авах боломжтой
2018.11.22
Орон нутгийн хөгжил

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүгүй зээл авах боломжтой

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр тохиож байна.  Тус өдрийг тохиолдуулан Сонгино хайрхан дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн, гар урлалын зүйлсийг худалдан борлуулах, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг танилцуулах өдөрлөгийг энэ сарын 20-23 өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 7200 гаруй иргэн байдаг бөгөөд төсөл хөтөлбөрт 100 гаруй хүн хамрагдаад байна. Тэдгээрийн 30 гаруй нь өдөрлөгийн үеэр бараа, бүтээгдэхүүнээ борлуулж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоёр жилийн хугацаатай, хүүгүй зээл олгодог аж.

Энэ талаар Сонгино хайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандансүрэн

"Иргэд дүүрэг, хорооноос мэдээллээ сайн авч чаддаггүй учраас боломжоо алдах тохиолдол байдаг. Энэ он СХД-ийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс 360 орчим сая төгрөгийн бэрхшээлтэй иргэдийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь зориулж зээл хэлбэрээр хүүгүй олгосон" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ