2018.11.22
Ж.Эрдэнэбат: Ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүхэлд нь тавьсан хоригоо УИХ-ын байнгын хороодоос гаргасан саналууд дээр тулгуурлан тодотгон оруулж ирсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
Энэ асуудалтай холбоотой ойлгомжгүй нөхцөл байдал үүсч байна. 2019 оны өсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Гэтэ шинэ нөхцөл байдал үүсээд тодотгож байна гэхээр хориг дотороо тодотгол гэж орох юм уу? хоригоо хэрэгсэхгүй болгоод энэ тодотголын хүрээнд хэлэлцэх юм уу? Эцэстээ Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэх эрсдэл байна. Мөн тодотгон оруулж ирсэн бичигт тодорхойгүй саналууд байна. Засгийн газар төсвийн хуульд анхнаасаа үйлдвэржилтийн бодлого гэж юм тусгаагүй байсан. Харин Ерөнхийлөгч энэ асуудлыг оруулж ирлээ. Харин манай Засгийн газар энэ асуудлаар маш тодорхой оруулж байсан
ШИНЭ МЭДЭЭ
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27
Мандал сум бохирын нэгдсэн шугамд холбогдлоо
2021.11.01